Оршуулга хийх зөвшөөрсөн газруудыг зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-04-28 10:49:38

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 15-р тогтоолоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршуулга хийхийг зөвшөөрсөн 7 оршуулгын газрын жагсаалт, байрши, хэмжээг баталсан.

Үүнд;

Нарангийн энгэрийн оршуулгын газар,

Нарангийн энгэр дэх Мусалман шашинтны оршуулгын газар,

Мааньтын буюу Өлзийтийн оршуулгын газар,

Алтан-Өлгийн оршуулгын газар баруун турууны шарил чандарлах төв,

Гачууртын шарил чандарлах төв,

61-ийн гармын дурсгалын цэцэрлэгт хүрээлэн

зэрэг оршуулгын газруудад оршуулгын үйл ажиллагааг мэргэжлийн компаниуд хэвийн зохион байгуулан ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

相关新闻