Онцгой нөхцөлд бизнесийн эрсдэлээ удирдах зөвлөмж гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-аас "COVID-19"-ийн нөхцөл байдалд бизнесийн эрсдлээ хэрхэн удирдах талаар багц зөвлөмж гарган ААН-үүдэд хүргээд байна. Үүнд: ажилчин, ажилтнуудын сэтгэл санааг хэвийн байлгах орчинг бүрдүүлэх, хүний нөөцөөр хомсдож буй нөхцөлд ажиллах горим тогтоох, эрсдэлтэй нөхцөл байдалд зохион байгуулалт хийх, хариуцах хүнийг томилон ажиллуулах зэргээр зөвлөсөн байна. Цаашлаад: 
- Байгууллага дотроо болон хооронд тогтмол мэдээлэл солилцох, зар түгээх утас, цахим сувгыг тодорхой болгох,
 - Ажлын байрны ажиллах түвшин бүрээр аюулгүй байдлын зэрэглэлийг тогтоож, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр хангах,
 - онцын шаардлагагүй тохиолдолд гадаад, дотоод томилолтыг цуцлах, хязгаарлах,
 - Ажилтнуудын гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хурал уулзалтыг цахимаар хийх,
 - Сэжигтэй тохиолдол гарсан үед тусгаарлах өрөө бэлтгэх /119 тусгай дугаарт мэдээлэл өгөх/, Яаралтай үед холбогдох эрэмбэ дарааллыг тодорхой болгох,
 - Өдөр тутмын үйл ажиллагаандаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөмжийг тусгах,
 - Гадаадын иргэдэд зөвлөгөө өгөх дугаарыг мэдэгдэх /SOS medical - 91913122, Intermed - 80105577/,
 

- Харилцагчдаа халамжлах (компани болон эцсийн хэрэглэгч),
 - Харилцагч нэг бүртэйгээ холбогдож бизнесийн үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхийг нь тодруулах,
 - Өөрсдийн үйл ажиллагааны хуваарийн өөрчлөлт болон онцгой нөхцөл байдлаа мэдэгдэх,
 - Харилцагч хооронд онцгой нөхцөл үүсч эрсдэл учирч болзошгүй тохиолдолд харилцан тохиролцож аюулгүйн горимд шилжих,
 - Онцгой харилцагчаа халамжлах, санаа тавих,
 - Үйлчилгээний байгууллагууд харилцагчдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйгээр аюулгүй байдлаа маш сайн хангах зөвлөмжийг хүргэж, эелдэг найрсаг ажиллагааг баримтлах,
 - Зөвхөн бизнесийн үр ашгийн төлөө бус тогтвортой байдлаа хадгалах, болзошгүй бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах итгэл үнэмшил эрмэлзэлтэй байх,
 - Борлуулалтын хамаарлаа шинжлэх, борлуулалтын төлөвлөгөөг шинэчлэх,
 - Борлуулалтад эзлэх тендэрийн борлуулалтын эзлэх хувийг тодорхойлох (өнгөрсөн жилүүдэд, энэ жилийн төлөвлөгөөнд),
 - Борлуулалтад эзлэх орон нутгийн хувийг тодорхойлох (өнгөрсөн жилүүдэд, энэ жилийн төлөвлөгөөнд),
 - Мөн борлуулалтад эзлэх олон улсын хувийг тодорхойлох,
 - Борлуулалтын сувгуудын хамаарал тус бүрээр тооцон энэ жилийн борлуулалтын төлөвлөгөөгөө уян хатан болгож өөрчлөх,
 - Борлуулалтын шинэ суваг, онлайн худалдаа, хүргэлтийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг хичээх, илүү санаачилгатай ажиллах,
 - Бизнесийн үйл ажиллагаа хоёр 7 хоногоос дээш хугацаанд зогсвол урсгал зардлаа нөхөх төлөвлөгөөтэй байх, зээлийн өөр эх үүсвэр хайх гэсэн байна.
 

        Ulaanbaatar