Нүүр ам судлалын сургууль шинэ лабораторитой болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДАШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургуулийн шинэ лабораторийн нээлт өнөөдөр боллоо.
Энэхүү лаборатори нь 170 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд модель буюу хиймэл хүн бүхий тоноглолоор бүрэн тоноглоджээ. Ийнхүү лабораторитой болсноор оюутнууд олон улсын жишигт нийцсэн лабораторид дадлага хийх боломж нээгдэж байгаа юм.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачилгаар барьж байгуулсан явган хүний болон автомашины гүүрэн гарцны нээлтийн ёслол боллоо. Тус сургуулийн үүдэн хэсэгт төв зам сургууль хоёрыг заагласан далан байдаг учраас сургууль руугаа орохын тулд багш, оюутнууд холуур тойрч ордог байна. Тиймээс тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан уг асуудлыг шийдэж өгчээ. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, тус сургуулийн захирал, анагаах ухааны доктор, профессор, академич Г.Батбаатар, Нүүр ам судлалын сургуулийн захирал Т.Ариунтуул болон тус сургуулийн багш, оюутнууд оролцов.
Ж.Болор
注释