Говийн бүсийн залуус чуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд хотод “Эрхээ эдэлье, сонгуульдаа оролцьё” сэдэвт залуучуудын говийн бүсийн чуулган дөрөвдүгээр сарын 28-нд эхэллээ.
Чуулганд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн залуучуудын төлөөлөл оролцож буй бөгөөд МЗХ-ны дарга А.Мөнхбат, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Засаг дарга П.Ганхуяг нар оролцож үг хэлэв.
Говийн бүсийн залуучууд өнөөгийн Монголын нийгэмд тулгамдаад буй асуудлуудын талаарх өөрсдийн санаа бодлыг чөлөөтэй хуваалцаж буйгаас гадна “Иргэний оролцоо сонгогчдын боловсрол”, “Залуучуудын оролцоо” зэрэг тодорхой сэдвээр илтгэл хэлэлцүүлж багаар ажиллаж байна.
Чуулган дөрөвдүгээр сарын 29-нд өндөрлөх бөгөөд оролцсон төлөөлөгчид Дорноговь аймгийн аялал жуулчлалын бүс болсон Хамарын хийд-Ханбаянзүрх хайрханы чиглэлд аялах юм.
Х.Эрдэнэбулган