Оюутны ЭШБХ-ын шилдэг бүтээл ирэх сард тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2016-04-29 11:15:24

Голомт банкны нэрэмжит “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал” энэ жил 15 дахь удаагаа зарласан бөгөөд шилдгүүд ирэх сард тодорно.

Тус банкны хамт олон эх орныхоо ирээдүйн хөгжлийг хөтлөх оюунлаг залуусаа дэмжин, суралцах хүслийг бадраах зорилгоор Монгол Улсад анх удаа  “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”, “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”, “Судлаач оюутны баг” зэрэг оюутанд зориулсан багц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэхүү ЭШБХ-ын илтгэлийн уралдаанд ШУТИС, МУИС, СЭЗДС зэрэг сургуулийн 173 оюутны 109 бүтээлээ ирүүлсэнээс урьдчилсан хамгаалалтанд 41 оюутны 34 илтгэл тунаж үлджээ. Энэ удаагийн ЭШБХ-ын онцлог нь тухайлсан сэдэв заагаагүй, ерөнхий чиглэлийн хүрээнд зарласан учраас оюутнууд өргөнөөр хамрагдсан төдийгүй сэдвийн хүрээ нь том байж өрсөлдөөн ихтэй болсон байна.

ЭШБХ-д оролцогсдын 44 хувь нь банк санхүүгийн чиглэлээр, 56 хувь нь  бусад салбарт суралцдаг оюутнууд байгаа нь бүх оюутанд ижил тэгш боломж олгосны илэрхийлэл юм. Оюутнуудын  65 хувь нь хөрөнгө оруулалт, эдийн засаг, зээлийн чиглэлээр илтгэлээ бэлтгэсэн бол 35 хувь нь бусад чиглэлийн сэдвийг хөндсөн байна.

Төгсгөлийн шатанд өрсөлдөх оюутнуудын нэрс болон илтгэлийн сэдэв нь ирэх сарын 2-нд тодрох юм. Харин тавдугаар сарын 6-нд Голомт банкны нэрэмжит оюутны ЭШБХ-ын шилдгүүд шалгарч шагналаа гардана.

Д.Өлзий

相关新闻