Шилдэг байгууллагаар дөрвөн компани шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шилдэг татвар төлөгчдийг алдаршууллаа. Энэ нь тус байгууллагын 40 жилийн ойн хүрээнд хийж буй ажлын нэг юм.
Орхон аймгийн Шилдэг байгууллагаар “Ачит Ихт”, “Эрдмин”, “НИК” ХХК болон “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц” тодорчээ. Шилдгээр тодорсон эдгээр байгууллагын тугийг аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн хүндэтгэлийн самбарт залсан байна. Аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэс нь өнгөрсөн онд 61 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 98.5 хувийн гүйцэтгэлтэй ажилласан ажээ. Нийт орлогын дийлэнхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК бүрдүүлдэг ч бусад аж ахуйн нэгжийг урамшуулах зорилгоор хувийн байгууллагуудыг сонгосон гэж тус хэлстийн дарга Ч.Чимгээ хэллээ.
Б.Оюун-Эрдэнэ