Энэ сарын 13-нд Эрдэнэт хотын 40 жилийн ойн баярын хурал болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-02 01:39:43
oyuka_hu@yahoo.com

Эрдэнэт хотын 40 жилийн ойг  тав болон долоодугаар сард тэмдэглэнэ гэж аймгийн Баяр, наадмыг зохион байгуулах  комисс мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 13,14 нд баярын хурал болох бөгөөд үүнд ард, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалав. Харин долоодугаар сарын 28-31-нд аймгийн наадмын үйл ажиллагааг “Хангайн бүсийн хурд” хурдан морины уралдаантай хамтатгаж тэмдэглэхээр боллоо. Баяр наадмыг зохион байгуулах  комисс нь үндэсний бөх, хурдан морь, үндэсний сур, шагай, соёл урлаг, хот тохижилт, чимэглэл, худалдаа үйлчилгээ, аюулгүй байдал зэрэг найман салбартай юм. Тэд тус, тусын үүрэгт ажлынхаа төлөвлөгөөг гаргаж ажиллаж байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻