Аюулт үзэгдэл, ослын тоо буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний улиралд нийт 516 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгджээ.
Эдгээр дуудлагын 465 буюу 90.1 хувийг
ахуйн гал түймэр, 51 буюу 9.9 хувийг ахуйн болон техникийн холбогдолтой ослын
дуудлага эзэлжээ. Нийт дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 41.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Нийслэлийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид 324 хүний амь нас, 8 319 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.