Ашигт малтмал зөвшөөрөлгүй олборлосон этгээдүүдийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
dusem11@yahoo.com
2020-04-20 20:21:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Экологийн асуудал хариуцсан байцаагч нар Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмалын олборлолт хийж болзошгүй газруудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор эргүүл, хяналт шалгалт хийж байна.


Хяналт шалгалтаар Баруунбаян-Улаан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан тус сумын Б, Г, Б, Е нарын үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.


Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд, "Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг юм.

相关新闻