НИТХ-ын ээлжит хуралдаан ирэх Мягмар гараг хүртэл хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-24 13:28:24

НИТХ-ын ээлжит хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний Мягмар гараг хүртэл түр хойшлогдлоо.

НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан өнөөдөр эхэлж, хуралдаанаар “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах,  мэдээлэл солилцох журам”, нийслэл хотын албан татварын хувь хэмжээг  тогтоох, НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлгээс эхний хоёр асуудлаар завсарлага авлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

相关新闻
注释