Тэсрэх бодисын агуулахад хяналт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-05 09:07:51

Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Баянгол, Мандал, Сайхан, Цагааннуур зэрэг сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниудын тэсрэх бодисын агуулах, хөргөлтын агуулах, химийн хорт болон аюултай бодис, цөмийн болон цацраг идэвхт бодис материалын хадгалалт, ашиглалтын байдалд хяналт тавьсан байна.

Уг хяналтыг Монгол Улсад ACEM-ийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар Сайдын баталсан удирдамжийн дагуу аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газрууд хамтран гүйцэтгэжээ.

Тус хяналт шалгалтын ажилд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа “Монтай эрдэнэ”  тэсрэх бодисын үйлдвэр, Мод боловсруулах үйлдвэр, “Спирт бал бурам” ХХК-ийн Спирт, архины үйлдвэр, “Даваа мандал” ХХК-ийн тэсрэх бодисын үйлдвэр, “Бороо гоулд” ХХК-ийн тэсрэх бодисын агуулах, “Алсын өртөө” ХХК-ийн төмрийн үйлдвэр, “Цемент шохой” ХК-ийн тэсрэх бодисын агуулах, “Гацуурт” ХХК-ийн хөргөлтын агуулах зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд хамрагджээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

相关新闻