СЭЛЭНГЭ: Ерөө сумын Агуйт гэдэг газар бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ
аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Агуйт гэдэг газар өнгөрөгч 7-р сарын 16-нд
дулааны цэг илрүүлэх сайтаар бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраагаад байна.
Одоогийн байдлаар улсын
хэмжээнд 10 ойн гал түймэртэй байгаагаас 3 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг
хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.
Тодруулбал Сэлэнгэ аймгийн Ерөө
суманд 1, Хүдэр суманд 2 буюу нийт 3 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн
унтраахаар, Хүдэр суманд 1, Ерөө суманд 2, Мандал суманд түймрийг хяналтад авч,
цурамд оруулахаар ажиллаж байна.
Түймрийн голомтод Онцгой
байдлын байгууллагын 361 алба хаагч, 22 автомашин, мэргэжлийн ангийн 117 хүн,
10 автомашин нийт 478 хүн, 1 нисдэг тэрэг 32 автомашин, 34 морьтой үүрэг
гүйцэтгэж байгаа юм.
Он гарсаар 14 аймгийн 72 сум,
нийслэлийн 3 дүүрэгт нийт 213 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь
өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57 хувиар өссөн байна.