СЭЛЭНГЭ: М.Билгүүнзаяа модон барилдааны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-04 16:47:19

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Мас-рестлингийн 7 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 70 кг жингийн ангилалд Сэлэнгэ аймгийн ЕБ-ийн 3-р сургуулийн 11а ангийн сурагч М.Билгүүнзаяа дэд байрт шалгарч, мөнгөн медаль хүртсэн байна.

 

Мас-рестлингийн 7 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 1-2-ны өдрүүдэд Архангай аймагт боллоо.

 

Мөн тус тэмцээнээс Монгол Улсын өсвөрийн тамирчид хамгийн олон медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

 

Энэхүү модон барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 33 орны 300 гаруй шилдэг тамирчид өсвөрийн болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн байна.   



相关新闻