"Монголын спорт ба тамирчны дараагийн карьер" сэдэвт цахим хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-05-06 16:55:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр үдэш буюу 5 дугаар сарын 6-ны 20 цагт /Улаанбаатарын цагаар/ "Монголын спорт ба тамирчны дараагийн карьер" сэдэвт цахим хэлэлцүүлэг болно.


Спорт биеийн тамирын мэргэжилтнүүд болон Монголын шилдэг тамирчдын дуу хоолой, санал бодлыг сонсох боломжийг спорт сонирхогчид, хүүхэд залууст олгож байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болох юм байна.


Ташрамд дуулгахад, Бүртгүүлсэн и-мэйл хаягаар цахим хэлэлцүүлэгт оролцох эрх илгээгдэх бөгөөд та өөрийн гар утас, компьютер дээрээ ZOOM аппликейшныг суулгасан байх ёстой аж.

相关新闻