Санкт-Петербург хотноо Евразийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-09-24 17:52:12

Евразийн эмэгтэйтчүүдийн чуулган Санкт-Петербург хотноо өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр болох тус чуулганыг  ОХУ болон гадаадын 70 орны нийт  400 сурвалжлагч сурвалжилж   байна.

 Тус арга хэмжээ  нь Орос улсын Төрийн думын дээд танхимын тэргүүн Валентина Матвиенкогийн санаачилгаар анх удаагаа зохиогдож буй  юм.  Санкт-Петербургийн Төрийн ордонд болох тус чуулганд  дэлхийн 85 улс  орны  парламентын гишүүд, гүйцэтгэх засаглал,  шинжлэх ухааны салбар болоод олон нийтийн байгууллагуудын төлөөллүүд, дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүдийн нэр хүндтэй зүтгэлтнүүд  оролцож буй юм.  Эмэгтэйчүүдийн  чуулга уулзалтаар  нийгмийн аюулгүй байдал,  олон улсын  тогтвортой хөгжил,  итгэлцэл, дэвшил дээр суурилсан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог  эдийн засаг, улстөр, нийгмийн хөгжлийн салбарт  өргөжүүлэн тэлэх асуудлыг хэлэлцэж байна. Форумд  оролцогч эмэгтэйчүүд хурлын  төгсгөлд  нэгдсэн баримт бичиг гаргах юм.

   ОХУ–ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн тэргүүн Валентина Матвиенко “Российская газета “ сонинд өгсөн ярилцлагадаа, “Дэлхийн дийлэнх орнуудад  “эрэгтэйчүүд”, “эмэгтэйчүүд” аль эрт тэгш эрхтэй  болсон. Гэсэн  ч   хамгийн таатай сайхан  оронд ч  тулгамдсан асуудал байсаар  байгаа. Эдгээрийг шийдэхгүйгээр  эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн  эрх зүйн болон нийгмийн тэгш эрхийн тухай ярих боломжгүй юм” хэмээн  онцолжээ. Тэрээр яг ижил ажлыг үнэлэхдээ  эмэгтэйчүүдэд  эрэгтэйчүүдээс   хөдөлмөрийн хөлс бага өгдөг. Эмэгтэйчүүдийн  албан тушаалын  өсөлт  эрэгтэйчүүдийнхтэй   харьцуулахад  бага төдийгүй ажил олгогчид  эмэгтэйчүүдийг ажилд авахдаа ялгаварладаг нь хүүхэдтэй эхчүүдийн эрхийг  зөрчиж буйг ярьжээ.  Валентина Матвиенко нь Евразийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын зохион байгуулах комиссын даргаар ажиллаж буй юм.   

 

Москва хот.А.Огторгуймаа

相关新闻
注释