Ялалтын баярын 75 жилийн ойд оролцох монгол цэргүүд Москва хотноо хүрэлцэн очив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-17 11:59:45
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадад оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энэ сарын 14-нд Москва хотноо хүрэлцэн очжээ.


Улаан талбайд энэ сарын 24-нд болох Ялалтын баярын цэргийн парадад оролцох Монгол Улсын бие бүрэлдэхүүнийг ОХУ-ын Агаар-сансрын хүчний Ил-76 онгоцоор Москва хотноо хүргэсэн байна.


Covid-19 цар тахалтай холбоотой хойшлуулсан баярын жагсаалыг 6 дугаар сарын 24-нд зохион байгуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард гаргасан билээ. Энэ дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг ялалтын баярын цэргийн сүрт жагсаалд оролцохыг урьсан юм. 


Монголын бие бүрэлдэхүүн 3 удаагийн шинжилгээгээр Covid-19 халдваргүй болох нь тогтоогдож энэ сарын 15-наас ОХУ-ын БХЯ-ны харьяа сувиллын газарт байрлан бэлтгэлээ эхэлжээ.


Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадад 19 орны цэргийн алба хаагчид оролцох бөгөөд энэ сарын 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэл хийхээр төлөвлөж байна.

相关新闻