МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл цахимаар хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-06-18 11:51:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлыг 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр цахимаар зохион байгуулна.


Тус хурлаар МҮОХ-ны дүрмийн 16.2 дугаар заалтын дагуу МҮОХ-ны гишүүдийн хурлын товыг тогтохоор болжээ. Мөн “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл ажлын тухай болон цаг үеийн асуудал хэлэлцэх юм гэж МҮОХ-ноос мэдээллээ.

相关新闻