Хөвсгөлд саналын хуудсыг 144 төхөөрөмжөөр тоолно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-06-20 09:24:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн өдөр Хөвсгөл аймагт саналын хуудас тоолох 144 төхөөрөмжийг авч ирсэн байна. Санал авах өдөр 139 төхөөрөмжийг ажиллуулж нөөцөд 5 төхөөрөмж үлдээх гэнэ.



Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир  “Хуульд тухайн тойргийн мандатын тоотой тэнцүү санал өгнө гэж байгаа. Тэгэхээр гурван мандаттай тойргийн сонгогч гурван нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Хэрвээ гурван мандаттай тойрог дээр хоёр нэр дэвшигчийн төлөө саналаа өгвөл санал тоолох төхөөрөмж буцааж гаргана. Дутуу тэмдэглэгээ гээд тоолохгүй учраас үүнд сонгогч хүлээж зогсож байгаад дутуу тэмдэглэгээ гэвэл саналын хуудсаа буцааж аваад гурав болгоод нэмж тэмдэглэх боломжтой. Хэрвээ гурваас илүү тэмдэглэгээ хийсэн тохиолдолд санал тоолох төхөөрөмж мөн буцааж гаргана. Тиймээс сонгогч хэсгийн хороонд мэдэгдэн дахин нэг удаа саналын хуудас авах боломжтой. Сонгогч саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид уншуулсныхаа дараа хэдэн секунд хүлээх хэрэгтэй. Саналын хуудас амжилттай уншигдлаа гэсэн тохиолдолд та зөв тэмдэглэжээ гэсэн үг" гэдгийг хэлж байлаа.

 

 

 

相关新闻