ХӨВСГӨЛ: Ирэх онд болох аялал жуулчлалын үйл ажиллагаануудыг товлолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ 
                                                                    Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол орны аялал жуулчлалын гол тулгуур төв болох зорилт дэвшүүлсэн Хөвсгөл аймаг ирэх онд зохион байгуулах аялал жуулчлалын үйл ажиллагаануудыг товлолоо.
Ирэх оны нэгдүгээр сарын 17-19-нд Рэнчинлхүмбэ сумын Жарганатын голд дархад түмний өв соёлыг сурталчлах “Маанарын соёл”
2 дугаар сарын 27-28-нд Цагааннуур суманд “Цаа, цасны баяр"
3 дугаар сарын 2-4-нд “Хөх сувд” мөсний баяр
3 дугаар сарын 27-30-нд Ханх суманд “Радионы цом” спорт загасчлалын тэмцээн
5 дугаар сарын 10-нд Эрдэнэбулган суманд “Даль цэцгийн баяр”
7 дугаар сарын 6-7-нд Хатгал тосгонд “Цаатан фестиваль”
7 дугаар сарын 29-30-нд Чандмань-Өндөр суманд “Алунгоо эхийн сургаалын баяр”
8 дугаар сарын 8-15-нд Хатгал тосгонд “Хоёр нарны хооронд” олон улсын марафон
10 дугаар сарын 16-17-нд Тариалан суманд Тариалан суманд “Ургацын баяр” зэрэг үйл ажиллагааг тус тус зохион байгуулна.
 
Дээрх үйл ажиллагааг эртнээс товлож иргэдэд мэдээ, мэдээллийг хүргэснээр хоймор нутгийг зорих гадаад, дотоодын аялагчдын тоо нэмэгдэнэ гэж үзэж байна.
Хөвсгөл аймагт энэ онд тусгай хамгаалалттай газрын нэвтрэх цэгээр дотоод, гадаадын 157,562 жуулчин зорин ирж Хөвсгөл нуурыг үзэж, нуурын байгалийн цогцолбор газарт буюу тусгай хамгаалалттай газарт аялсан байна.
Үүний дотор гадаадын 20,782, дотоодын 136,780 жуулчин ирсэн нь өмнөх оныхоос
нэмэгджээ.
 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    