Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрхийн тэмцээн хойтон болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-06-24 18:11:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох эрэгтэй багийн тэмцээнийг 2021 оны тавдугаар сард Австри улсад зохион байгуулахаар болсноо зарлажээ.


Коронавирусний халдвар гарснаас хойш болж байгаа 3х3 төрлийн анхны тэмцээн болох юм байна. Тус тэмцээнд оролцох Монголын эрэгтэй шигшээ баг чансааг тэргүүлж, А хэсгийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна.


Харин А хэсэгт манай багаас гадна Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ баг багтжээ. Уг чансааг тэргүүлэгч Монголын шигшээ баг “Токио-2020” олимпын эрхийн тэмцээнийг эхлүүлнэ.


Ташрамд сонирхуулахад, Монголын сагсан бөмбөгч эмэгтэйчүүдийн шигшээ баг 2021 онд болох “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын эрх авсан амжилтаараа Монголын багийн спортын түүхэнд анхдагч болсон билээ.

相关新闻