Аймгийн ИТХ- ын сонгуульд намуудын 114 нэр дэвшигч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-12 11:59:15

Дундговь аймгийн ИТХ- ын сонгуульд 4 намын нэр дэвшигчид өрсөлдөнө. 23 тойргийн 35 мандатад Монгол Ардын нам, Ардчилсан нам, 21 мандатад Монгол Ардын хувьсгалт нам, 23 мандатад Хөдөлмөрийн Үндэсний нам тус тус нэр дэвшигчдээ тодруулжээ.

Намуудаас нэр дэвшигчид сонгуулийн хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болохыг баталсан мэдүүлэг, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, өөрийн намтар, нэр дэвшүүлсэн тухай намын хорооны нь шийдвэр, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ нотариатаар батлуулсан хуулбар зэрэг баримт бичиг бүрдүүлэн аймгийн сонгуулийн хороонд өгч байна. Нэр дэвшигчдийн баримт бичиг ирүүлэх хугацаа өнөө орой 17 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Харин аймгийн Аудитын газраар мөрийн хөтөлбөрөө хянуулж, сонгуульд оролцохоо сонгуулийн хороонд мэдэгдсэн 16 бие даан нэр дэвшигч бий бөгөөд тэд хуулийн дагуу бие даан нэрээ дэвшүүлэх тойргийнхоо 201-ээс доошгүй тооны сонгогчдын гар үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулна. Гарын үсэг зуруулах хугацаа өчигдөр дуусгавар болсон бөгөөд гурав хоногт багтаан мөн хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн сонгуульд хороонд ирүүлэх юм байна.

Т. Отгонтуяа

相关新闻