Говь-Алтай аймагт төрөлт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-24 12:45:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний зургаан сарын байдлаар 711 эх амаржиж, 715 хүүхэд мэндэлж төрөлт өсжээ. 

Аймгийн хэмжээнд төрөлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45 тохиолдлоор өссөн бөгөөд нийт төрөлтийн 91.6 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржсан байна. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 402 эх сумаас ирж төрсөн нь тус эмнэлэгт төрсөн эхийн 61.8 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. 

Энэ оны эхний зургаан сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 656 жирэмсэн эмэгтэй хамрагджээ. Тус аймагт эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол байхгүй. Хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд 715 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 41 хүүхдээр буюу 6.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 51.0 хувь нь хүү, 49.0 хувь нь охин, хүйсийн харьцаа тэнцвэртэй байна. Төрсөн хүүхдүүдийн 5.6 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн тухай аймгийн ЭМГ-аас нэмж дуулгав.

相关新闻