Монгол-Оросын сэтгүүлчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-05-16 17:44:59

Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд ГХЯ, МСНЭ-тэй хамтран Монгол Оросын сэтгүүлчдийн хамтарсан форумыг Их тэнгэр цогцолборт зохион байгуулж байна.

Форумд ОХУ-ын бүх Оросын Үндэсний радио телевизийн компанийн /ВГТРК/ Воронеж Липецк, Чита, Буриад Улаан–Үд, Эрхүү зэрэг 17 хэвлэлийн байгууллагын сэтгүүлчид оролцов.

Форумд 50 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд МСНЭ, МОНЦАМЭ агентлаг, Сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиуд болон хэвлэл мэдээллийн салбарынхан илтгэл тавьж хэлэлцүүллээ. Тус форумаар хоёр улсын  хэвлэл мэдээллийн салбар хоорондын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл нэвтрүүлгээ солилцох туршлага судлах, сэтгүүлч солилцоог жил бүр зохион байгуулах зэрэгт хамтрах талаар хэлэлцүүлэг өрнөж байна. Тус форум  маргааш өндөрлөх юм.

ОХУ-ын сэтгүүлчид энэ сарын 16-21-нийг хүртэл манай улсад айлчлах бөгөөд  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүд болон Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Төрийн болон ТББ-ын гишүүдтэй уулзаж нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх аж. Тэд  шинэ цагийн Монгол Улсын хөгжил дэвшил, тэргүүлэгч салбаруудын бодлого зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна. Мөн “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэр болон зарим телевизийн үйл ажиллагаатай танилцах хөтөлбөртэй юм.

 Б.Заяа

相关新闻