Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-08-27 07:58:36

 Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ /. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.


Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.


Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +13-+18, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд, Дорнод-Дарьгангын тал нутгаар +24-+29, бусад нутгаар +17-+22 градус дулаан байна.


Говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

相关新闻