Ажилгүйчүүдийн тоо 17.6 хувиар нэмэгдэж ажлын байр 6.5 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн нийгэм, эдийн засгийн дүн мэдээ гарлаа. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар тус аймагт аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт өмнөх оныхоос 7.4, борлуулалт 3.3 хувиар буурсан байна.
Үүнд нөлөөлж буй гол үзүүлэлт нь уул уурхайн олборлолт буурсантай холбоотой ажээ. Харин нийтийн аж ахуйн орлого 15.7, худалдаа үйлчилгээний барааны эргэлт 8.8 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна. Аймгийн төсөвт нийт 21.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөнөөс Нийгмийн халамжийн салбарт 17, боловсрол, соёл урлагийн салбарт 34 хувийг зарцуулжээ. Харин нийгмийн салбарт гарсан эерэг үзүүлэлт нь гэмт хэргийн гаралтын тоо буурсан, хүн амын эрүүл мэндийн үзлэг нэмэгдсэн байна. Гэвч бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 17.6 хувиар нэмэгдэж ажлын байр 6.5 хувиар буурчээ.
Б.Оюун-Эрдэнэ