Ихэнх нутгаар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-08-20 21:13:22

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ихэнх нутгаар ойрын өдрүүдэд бороо орно гэж аймгийн Ус Цаг уур орчин шинжилгээний төвөөс мэдээллээ.  

Энэ сарын 21-нд зарим нутгаар, 22-нд ихэнх нутгаар бороо орно гэлээ. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бөгөөд ихэнх хугацаанд секундэд 6-11 метр хүрнэ. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 грудас дулаан байна. Зуны сард тус аймгийн нутгаар бороо хур муу байсан хэдий ч энэ сар гарснаас хойш зарим сумдаар бороо орж, газрын гарц сайжирч байна. Гэсэн хэдий ч үер усны аюулаас болгоомжлохыг иргэдэд сануулж байна.

相关新闻