ӨМНӨГОВЬ: Нутгийн уран бүтээлчид фестивальд зориулан элсэн баримал бүтээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-08-16 13:40:43

Даланзадгад, 2025 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Элсэн манхны баярыг долоо дахь жилдээ уламжлал болон зохион байгуулж байна. Баярыг зорин ирсэн зочдын анхаарлыг татдаг гол хэсэг нь элсэн урлал, элсэн баримлын үзүүлбэр гэхэд болно.


Элсэн баримал нь байгальд сөрөг нөлөөгүй, элс ус хоёроор бүтдэг богино настай бүтээл гэгдэх боловч авьяас, хүч хөдөлмөр, ур ухаан шаарддаг урлаг юм.  

 

Өмнөговьд анх удаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Санзайн Борхүү агсан, хүү МУСТА Б.Чулуунбаатарын хамт алдарт Хонгорын элсний хормойд элсэн баримлуудыг бүтээж эхлүүлснээр өдгөө олны сонирхлыг татаж, өргөжин тэлсээр байна.
















相关新闻