Унгарын хөлбөмбөгийн дээд лигт Г.Ганбаяр амжилттай тоглов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн түүхэнд бичигдэх нэгэн онцгой үйл явдал ням гарагт буюу 2020 оны наймдугаар сарын 30-нд боллоо.
Энэ өдөр “The Nemzeti Bajnokság 1 “буюу Унгарын хөлбөмбөгиийн дээд лигийн “Пушкаш Академи”- “Уйпешт” багуудын хооронд болсон тоглолтод “Пушкаш Академи” багийн гарааны бүрэлдэхүүнд Монголын залуу хөлбөмбөгч Ганболдын Ганбаяр гарч 63 минут тоглож, түүний баг энэ улирлын анхны тоглолтоо 3:2-оор хожин гараагаа сайхан эхлүүллээ.
Энэ бол Монголын хөлбөмбөгч Европын аль нэгэн улсын дээд лигт хийсэн анхны тохиолдол /бүр гарааны 11-д/ болсон юм.
Г.Ганбаярын “Пушкаш Академиа” баг нь 2005 онд байгуулагдсан, харьцангуй шинэ баг боловч 2018 онд Унгарын цомын финалд шалгарч, 2019-2020 оны улиралд дээд лигтэй хүрэл медаль хүртэж, амжилт нь жилээс жилд ахиж буй шилдэг баг юм. Харин өрсөлдөгч “Уйпешт” баг нь 1885 онд байгуулагдсан, Унгарын аваргад 20 удаа түрүүлж, Унгарын цомын аваргаар 10 удаа тодорч, Унгарын супер цомыг 3 удаа хүртсэн, түүх, амжилт арвин баг хэмээн спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ онцлон мэдээллээ.
Европ
тивд, тэр тусмаа хөлбөмбөгийн уламжлал, түүх, хөгжлөөр олон улсад дээгүүрт ордог Унгарын
дээд лигт анх тоглосон Г.Ганбаяр нь монголчуудын бас нэгэн бахархал болж байна.