“Алтанбулагийн чөлөөт бүс” үзэсгэлэнд Орхон аймаг оролцохоор саналаа хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-19 01:16:51
oyuka_hu@yahoo.com

Энэ сарын 21, 22 нд Сэлэнгэ аймагт “Алтанбулагийн чөлөөт бүс” үзэсгэлэн худалдаа болно. Үүнд Орхон аймгаас 20 гаруй үйлдвэрлэгч оролцохоор саналаа хүргүүлжээ.

Дээрх үзэсгэлэнд Монгол, Орос, Хятад гурван улсын үйлдвэрлэгчид оролцоно. Ингэснээр бизнес эрхлэгчид түнштэй болох, туршлага солилцох, мэдээллээ хуваалцах, улс орны дотоодын үйлдвэрлэгчдийн онцлог, давуу талаа мэдэх боломжтой юм. Улмаар гурван улсын бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг, форум болох гэнэ. Орхон аймгаас саналаа хүргүүлсэн аж ахуйн нэгжүүд нь үндэсний үйлдвэрлэгчид төдийгүй орон нутгийн онцлогтоо суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ онцлогтой юм. Иймд эдгээр аж ахуйн нэгжээ дэмжиж саналаа өгсөн 20 байгууллагыг бүгдийг нь оролцуулах хүсэлтэй байгаа гэж АЗДТГ-ын жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Ж.Бат-Эрдэнэ хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻