СӨХ-дыг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-19 21:14:09
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Баян-Өндөр сум, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, СӨХ-ын салбар зөвлөл, МХГ зэрэг долоон байгууллага СӨХ-ын үйл ажиллагааг шалгалаа.  

Шалгалтад зөвшөөрөлтэй 31, зөвшөөрөлгүй гурван холбоо хамрагджээ. Нийт 16 чиглэлээр үйл ажиллагааг нь шалгасан байна. Тухайлбал, бичиг баримтын бүррдүүлэлт, хуульд нийцсэн эсэх, ажлын байрын аюулгүй байдал, зоорийн давхарын ашиглалт, хамгаалалт, техникийн заавруудыг ашиглаж буй эсэхийг нь хянажээ Уг шалгалтыг 14 хоногийн хугацаатай явуулсан бөгөөд энэ сарын сүүлээр дүн нь гарах ажээ. Хэрэв шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан бол тухайн СӨХ-ын удирдлага, зохион байгуулалтыг нь өөрчлөх гэнэ. Мөн холбоо тус бүрийг дүгнэх ажээ.

                                                                                                                    Б.Оюун-Эрдэнэ

相关新闻