Хөвсгөлчүүд Олимпийн хөгжлийг дэмжих санд 9,6 сая төгрөг хандивлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМонгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар зохион байгуулагдсан Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом, дэвтэр Хөвсгөл аймагт сарын турш амжилттай аялсан бөгөөд олимпийн наадамд оролцогчдыг дэмжин 9,6 сая төгрөгийг хандивлаж улсдаа хоёрдугаар байрт шалгарчээ.
Аяны хүрээнд цом дэвтрийг хүлээн авсан байгууллага бүр нэг өдрийн цалингаа хандивласнаас гадна байгууллага дээрээ спортын арга хэмжээ зохион байгуулж, олимпийн талаар мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион амжилттай зохион байгуулсны дотор Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагууд тус бүр 2 сая гаруй төгрөгийг хандивлаж их спортыг дэмжсэн байна. Бразил улсын Рио Де Жанейро хотод зохион байгуулагдах олимпийн наадамд Хөвсгөл аймгийн уугуул чөлөөт бөхийн төрөлд ОУХМ, Ази тивийн аварга, хошой мөнгө, хүрэл медальт, 2015 оны Залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт П.Өнөрбат, Жудо бөхийн тамирчин Ц.Наранжаргал хоёр оролцох эрхээ аваад байна.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа