Өчигдөр шинжилсэн 568 сорьцоос коронавирус илрээгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр нийт 568 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүйг ЭМЯ мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар, манай
улсад коронавирусний 313 тохиолдол бүртгэгдсэнээс 305 нь
эдгэрчээ.
Эдгэрсэн хүмүүсээс хяналтад 10, гэрийн ажиглалтад дөрвөн хүн байгаа бол 291
хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
ХӨСҮТ-д
одоогоор
коронавируст халдвартай найман хүн эмчлүүлж байгаагаас зургаан хүний биеийн
байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.
Ташрамд мэдээлэхэд, өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий
дахинд 302 мянган хүн “COVID-19”-өөр халдварлаж, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Өвчлөл өмнөх
өдрөөс 4 мянгаар нэмэгдэж, нас баралт ижил түвшинд байгаа бол 242 мянга гаруй
хүн эдгэрчээ.