Амны хөндийн үзлэгт 8.3 сая төгрөг зарцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН“Эрдэнэт Сороптимист клуб” олон улсын байгууллага хөгжлийн бэрхшээлтэй 83 хүүхдийн дунд амны хөндийн үзлэг хийлээ.
Үүнийг гурав дахь жилдээ зохион байгуулсан юм. Эл хугацаанд нийт 8.3 сая төгрөг зарцуулжээ. “Эрүүл шүд” аяныг 7 дугаар сургууийн хөгжлийн бэрхшээлтэй 63, “Найдвар” төвийн 20 хүүхдийн дунд явуулсан нь үр дүнгээ өгч байна гэж тус клубын ерөнхийлөгч Г.Энхсайхан хэллээ. Эл арга хэмжээг “Одноодент” шүдний эмнэлэгтэй хамтран явуулдаг уламжлалтай юм.
Жилд хоёр удаа дээрх хүүхдүүдийн амны хөндийг үзэж шүдэнд нь фтор түрхсэн байна. Аяны хүрээнд шүдний цооролттой байсан хүүхдийн тоо нэмэгдээгүй нь үр дүнгээ өгч байна гэж “Одноодент” эмнэлгийн ерөнхий эмч хэллээ.
Б.Оюун-Эрдэнэ