Бидний нэрийн хуудас аянд Ирээдүй скаутын хамт олон тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-22 09:42:58

Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс хүүхэд бүрийг өөдрөг үзэлтэй, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай, нийгмийн оролцоот иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Хүүхдийн оролцоо, өөрийн удирдлагын байгууллагуудын дунд зохион байгуулсан "Бидний нэрийн хуудас" хөдөлгөөнийг өрнүүлж дүнгээ гаргалаа.

Хөдөлгөөнд Ирээдүй скаут баг тэргүүн байр, Гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа баг хоёрдугаар байр, Ирэдүй өсвөрийн цагдаа бүлэг гуравдугаар байрт шалгарчээ. Тус хөдөлгөөнд хүүхдийн оролцооны олон байгууллага нэгдэж байгууллага бүр өөрийн зорилго, тэмүүлэл, хүсэл эрмэлзлэл, түүнд хүрэх арга зам, бахархалт үр дүн бүхий нэрийн хуудсаа тодорхойлжээ. Мөн байгууллага бүрийн нэрийн хуудсаа тодорхойлоход эцэг эх, сургууль, хамт олон, иргэн бүр дэмжиж хамтран ажилласан бөгөөд  байгууллагын гишүүн бүр бусдад туслах, бусдыг дэмжих, өөрсдийгөө хөгжүүлэх үүргээ биелүүлжээ.

Хөдөлгөөний үр дүнд эрх ашгаа хамгаалах, эрүүл аж төрөх зан үйлд суралцахад чиглүүлж, бүтээлч хамт олныг төлөвшүүлсэнээр хүүхдүүдийг нийгмийн амьдралд идэвхитэй оролцох зорилго чиглэлтэй болгож бүх хүүхэд адил тэгш хөгжих, оролцох боломжоор хангагдсан  ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

 

 

相关新闻