Нүүрс тээврийн жолооч нарыг “Эрүүл уушгины төлөө хамтдаа” аянд хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТҮТ-өөс Таван
толгойн орд газраас “Гашуунсухайт” боомт хүртэл уртын болон богины замаар нүүрс
тээвэрлэдэг 13500 гаруй нүүрс тээврийн жолооч нарыг “Эрүүл уушгины төлөө
хамтдаа” аянд хамруулахаар болжээ.
Жолооч нарын 80 гаруй хувь нь хөдөлмөрийн насны идэвхтэй хүмүүс бөгөөд тэд хүний биед сөрөг нөлөө үзүүлэхүйц 16 төрлийн хүнд металын тоосонд өртөх эрсдэлтэй байдаг байна.
Улс хооронд байнгын ачаа тээвэр хийх зөвшөөрөлтэй ААН, байгууллагын жолооч нарыг ажлын байранд үйлдвэрлэлийн осол, эрдсийн тоосноос жолоочийг хамаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр АТҮТ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй 2016 оны тавдугаар сарын 19-нд санамж бичиг байгуулж байжээ. Энэхүү санамж бичгийн хэрэгжүүлэх хүрээнд тус аяныг эхүүлээд байна.
Аяныг Автотээврийн үндэсний төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Эрдэнэс таван толгой” ХК, “Тайван” авто зогсоолтой хамтран өчигдөр буюу энэ сарын 18-наас эхлэн ирэх сарын 18-ныг хүртэл зохион байгуулах аж.