Коронавируст халдварын тохиолдол гурваар нэмэгдэж 327 боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-10-21 13:31:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ болон салбар лабораторид өнгөрсөн 48 цагийн хугацаанд 1995 хүний сорьцод шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирусний халдвар илэрчээ. 


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр, Алтанбулаг хилийн боомтоор энэ сарын 19-нд ирсэн ОХУ-ын ачааны хоёр жолоочийн эхний шинжилгээ, Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь шинжилгээний хариу халдвартай гарчээ.



Улсын хэмжээнд коронавирусний 327 тохиолдол бүртгэгдэж 312 хүн эдгэрээд байна. Үүнээс гэрийн ажиглалтад 9, сувилалд 5 хүн байгаа бол 298 хүний ажиглалтын хугацаа дуусжээ. 


ХӨСҮТ-д коронавируст халдвартай 15 хүн эмчлүүлж байгаагаас 10 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байгаа аж.


Ташрамд дурдахад, дэлхий дахинд коронавируст халдварын 40.7 сая тохиолдол бүртгэгдэж, 30 сая хүн эдгэрсэн бол 1.1 сая хүн нас бараад байна. Сүүлийн нэг хоногт шинээр 290 мянган тохиолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн нас баржээ.


相关新闻