Семей хотын их сургууль элсэлтээ хойшлуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙСонгуульд нэр дэвшигчдийн «хар пиар» сурталчилгааны хугацаанаас түрүүлээд эхэлчихлээ. Үүнийг илчилсэн нэгэн мэдээ гаднаас ирсэнийг орон нутгийн радиогоор сонсогчдын сонорт хүргүүллээ.
Казахстан Улсын Семей хотын Х.Шэкэримын нэрэмжит их сургуулийн захиргаанаас ирсэн захидалд: «Танай улсад явагдах гэж байгаа сонгуулийг дуустал манайх элсэлт авах ажлаа түр хойшлууллаа. Харин нэр бүхий нэгэн нэр дэвшигч «Санал өгвөл би Семейн их сургуульд үнэ төлбөргүй суралцуулна» гэсэн амлалт өгсөн тухай сураг дууллаа. Бид хэн нэг хүний зуучлалаар оюутан элсүүлдэггүй. Элсэлтийг зохих шалгалтын дагуу л хийнэ. Эхний жил бэлтгэл ангид элсүүлээд үнэ төлбөргүй, оюутны цалинтай суралцуулна. Дараа нь дахин шалгаруулаад сайн дүн авсаныг нь үнэ төлбөргүй, сайн дүн аваагүйг нь төлбөртэй суралцуулна» гэсэн байна.
Ш.Айзаря