Шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 09:23:21

Дорноговь аймгийн аудитын газар шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд аудит хийв. Энэ шалгалтанд 191 байгууллага хамрагдсан байна.

14 сум, тосгон шилэн дансанд мэдээллээ суурилуулж эхэлсэн. Үүнд төсвийн хөрөнгийн бүртгэл, орон нутгийг хөгжүүлэх сан, худалдан авах үйл ажиллагаа хамрагдах болсон. Өлгийгээс бусад ихэнх сумдад шилэн дансны үйл ажиллагаа журмын дагуу явагдаж амжаагүй, оны эхний гурван сарын тайланг, 23 байгууллага оны тайлангаа ирүүлээгүй. Алтай, Алтанцөгц, Бугатаас бусад сумууд төсвөөс давсан хэсгийн тухай мэдээ өгөөгүй. Нийгмийн халамж, татвар, боловсролын байгууллагууд гурван сарын мэдээг тасалдуулсан зэргээр нийт 130 байгууллагын энэ үйл ажиллагааг хэвийн болгох талаар аймгийн аудитын газраас Засаг даргад шаардах бичиг хүргүүлжээ.

Ш.Айзаря

 

相关新闻