Сонгуулийн насны 51516 хүн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн аймгийн Сонгуулийн хороонд өгсөн мэдээгээр 2016 оны сонгуульд оролцох, сонгуулийн хэсгийн дугаар, хэсэг тус бүрийн сонгогчдын тоо 92 хэсэгт 51516 хүн байгаа гэж мэдээлж байна.
Ховд аймагт УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгууль эхлэх дөхөж байгаатай холбогдуулан замын хөл хөдөлгөөн ихсэж, хотын дугаартай том том машинууд хөлхөж, хол ойроос зүс үзээгүй хүмүүсийн тоо нэмэгдэж байна.
Ийм үзэгдэл дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн өмнөх уур амьсгал төдийгүй, улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн сурталчилгааны баг, ганган машин унаж, хар цүнх барьсан залуучууд, найрсаг харилцаатай хачин сайхан ааштай хүмүүс нэг хэсэгтээ хүн бүртэй мэнд устай байдаг цаг ирлээ гэж иргэд ярьж байна.
А.Бямбасүрэн