Бурхан багшийн их дүйчэн өдөр 100 мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 13:36:11

Бурхан багшийн их дүйчин өдөр Хөвсгөл аймгийн бурхны шашны Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийдээс санаачлан Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Аудитын газар, Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшил, сүсэгтэн олонтой хамтран хийдийн ойр орчмыг тохижуулан 100 мод тарилаа.

Мөрөн хотын агаарын бохирдлыг багасгах, ногоон орчинг нэмэгдүүлэх, цөлжилтөөс хамгаалахад мод тарих нь чухал ач холбогдолтой бөгөөд бурхны шашинд мод тарих нь хүний амьдралдаа заавал хийх ёстой зүйлийн нэг гэж үздэг  байна.

Ялангуяа буян заяа арвиждагаас гадна иргэний үүрэг хариуцлагаа ухамсарласан төрөлх хотдоо хайртай хүмүүсийг мод тарих үйл ажиллагаанд нэгдэхийг уриалсны дагуу олон иргэд энэ өдөр мод, бут тарих үйл ажиллагаанд идэвхитэй оролцжээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

相关新闻