Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сүүлчийн хуралдаан энэ сарын 30-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-25 09:48:48

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 15-р хуралдааныг 5 сарын 30-ы өдрийн 10 цагт Мөрөн суманд хуралдуулахаар шийдвэрлэв.

Ээлжит бус 15-р хуралдаан нь 2012-2016 оны хооронд сонгогдсон хурлын төлөөлөгчдийн сүүлийн хуралдаан юм. Тус хуралдаанаар өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн хэлэлцэж, төлөөлөгч нартаа хүндэтгэл үзүүлэх гэнэ. Мөн Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хөвсгөл аймагт Улсын баяр наадмыг зохион байгуулах хороог байгуулж ёслол хүндэтгэлийн дээд хэмжээнд зохион байгуулах, Алаг-Эрдэнэ сумын түүхт 90 жилийн ойг 7-р сарын 21-23-ы өдрүүдэд тэмдэглэх өнгөрүүлэх зэрэг цаг үеийн 12 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

相关新闻