Стандарт, хэмжил зүйн салбарын ажилтнууд “Спортын бага наадам”-д оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-05 12:03:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Дэлхийн чанарын өдөр", Үндэсний чанарын долоо хоногийг тохиолдуулан баруун бүсийн Стандарт, хэмжил зүйн салбарын ажилтан, албан хаагчдын дунд “Спортын бага наадам”-ыг Алтай хотноо 11 дүгээр сарын 1-нд зохион байгууллаа. 


Спортын наадамд баруун хязгаар нутаг болох Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, олс таталт гэсэн дөрвөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Тэмцээнүүдийн нийт оноогоор Баянхонгор аймгийн баг тамирчид тэргүүн байр эзлэн Шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, удаах байруудад Увс, Ховд аймгийн баг тамирчид мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнууллаа. 


Дэлхийн чанарын өдөр (World Quality Day)–ийг жил бүрийн 11 дүгээр сарын 2 дугаар долоо хоногийн пүрэв гаригт дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд энэ өдрийн зорилго нь дэлхий дахинд чанарын талаарх мэдлэгийг сурталчлах, хөгжил цэцэглэлтэд хүрэхэд дэмжлэг үзүүлэхэд оршдог ажээ. Харин манай улсад 2002 онд Засгийн газрын 146 дугаар тогтоолоор “Чанарын болон байгаль орчны удирдлага (менежмент)-ыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталснаар Монгол Улсад Дэлхийн чанарын өдөр, “Үндэсний чанарын 7 хоног”–ийг тэмдэглэж, салбар салбарын чанарын асуудлыг хариуцсан ажилтнууд чуулж  хэлэлцүүлэг, семинар хийдэг уламжлал тогтсон байна.
相关新闻