Монгол Улсад коронавирусний халдварын 353 дахь тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-05 12:03:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдрийн шинжилгээгээр нэг хүнд коронавирусний халдвар илэрсэн тухай ЭМЯ цахим хуудсаараа мэдээллээ. 

Шинэ тохиолдол нь Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэн аж. Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдварын 353 дахь тохиолдол бүртгэгдэж буй юм. Үүнээс 314 хүн эдгэрчээ. ХӨСҮТ-д одоогоор коронавирусээр халдварласан 39 хүн эмчлүүлж байгаагаас 21 хүний биеийн байдал хөнгөн, 15 нь хүндэвтэр, 3 хүн хүнд гэсэн оноштой байна.

Эдгэрсэн иргэдээс 309 нь ажиглалтаас гарсан бол гэрийн ажиглалтад 3, сувиллын хяналтад 2 иргэн байгаа юм.


相关新闻