Халдвар илэрсэн оюутантай хамт байсан, уулзсан оюутны нэрсийг тодруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн хөтөлбөрийн албанаас мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд, “Вирус илэрсэн оюутан нь манай сургуулийн математикийн ангийн оюутан бөгөөд 9,10-нд сургууль дээрээ буюу МУБИС-ийн 3-р байранд ирсэн. Уг оюутан нэг дэх өдөр нэг семинарт суусан, 2 дахь өдөр номын санд сууж байгаад, цайны газраар орсон, тэгээд гарсан маршруттай байна. МУБУС-ийн хөтөлбөрийн албаны ажилтнууд түүнтэй хамт байсан, уулзсан оюутнуудын нэрсийг тодруулан УОК, Цагдаа нартай хамтран шуурхай ажиллаж байна.
Иймд 9,10-нд 3-р байранд ирсэн болон цайны газар, номын сангаар үйлчлүүлсэн оюутнууд гэртээ өөрийгөө тусгаарлаж, ажиглах бөгөөд ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл тусгай дугаараас лавлаж асуугаарай. Тухайн оюутантай ойр байсан, хамт явсан халдвар авсан байж болзошгүй оюутнуудтай УОК-оос холбогдоно. Холбогдохгүй бол тайван байж болох бөгөөд өөрийгөө ажиглаж, утсаа байнга нээлттэй байлгахыг сануулж байна. Халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай” хэмээсэн байна.