Зорилтот бүлгийн хүүхдүүдийг тусгай хөтөлбөрөөр баярлуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОлон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг нэгдсэн баярын үйл ажиллагаанаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг хамруулсан тусгай үйл ажиллагааг зохион байгуулна.
Тодруулбал, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран хөдөлмөр эрхэлж буй 8-13, 14-18 насны нийт 128 хүүхдүүдийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, үйлдвэртэй танилцуулах аялал, “Сансрын орноор”, “Үлэг гүрвэлийн орноор аялуулах нэг өдрийн аялал хийх юм. Мөн гэр бүлийн болон бусад хүчирхийлэлд өртсөн 150 хүүхдийг үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглуулах, “Шидэт автобус” аялалыг зохион байгуулах бол амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлогтой өрхийн хүүхдүүд болон Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн үйлчилгээний ажилчдын хүүхдүүдэд зориулан “Баясгалантай багачууд” урлагийн тоглолтыг зургадугаар 1-нд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулах аж.
Ч.Ариунболд