ШУТИС-ийн дотуур байрны оюутнуудад эм эмнэлгийн хэрэгсэл, дархлаа дэмжих багц тараав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-11-13 16:26:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн захирлын зөвлөлийн өнөөдрийн шуурхай хуралдааны шийдвэрээр оюутны дотуур байранд амьдарч буй оюутнуудад туслах зорилгоор эмнэлгийн хэрэгсэл, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн олгохоор шийдвэрлэжээ.

 

СБД-ийн 8-р хороо Дашчойлон хийдийн хажуугийн оюутны 1-р байрны 288 оюутан, БЗД-ийн 2-р хороо БУХС (хуучнаар КТМС)-ийн оюутны 3-р байрны 272 оюутан, БЗД-ийн 5-р хороо МХТС-ийн оюутны 4-р байрны 208 оюутан, Хан-Уул дүүргийн 3-р хороо МеХТС-ийн оюутны 5-р байрны 152 оюутан Улаанбаатар хотод 920, Дархан-Уул аймаг дахь оюутны 5-р байрны 142 нийт 1068 оюутанд эм эмнэлгийн хэрэгсэл, дархлаа дэмжих багц, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлжээ.

 

Үүнд, "Хурх" үйлдвэрийн 1-р гурил 5 кг, цагаан будаа 5 кг, "Өгөөж" үйлдвэрийн боорцог 5 кг, боодол сармис, амны хаалт 20 ширхэг, С витамин 4 боодол, зөв аарцны ундаа багтсан байна.

Уг бүтээгдэхүүнийг комиссын гишүүд, эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, оюутны байрны эрхлэгч нар тэгш хүртээмжтэй, баталсан хэмжээгээр халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин хүргэж өгчээ.

 

Мөн дотуур байранд амьдарч буй оюутнуудыг өрөө хооронд сэлгүүцэхгүй байх, хоол ундыг нийтийн гал тогоонд ээлж дараатай эмх цэгцтэй хийх, гэмт хэрэг, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх анхааруулга зөвлөмжийг өгчээ.

Дотуур байранд тусгаарлагдаж байгаа оюутнууд томуу, томуу төст өвчин болон бусад өвчнөөр өвчилсөн тохиолдолд сургуулийн эмч нарын багтай утсаар холбогдож анхан шатны заавар зөвлөгөөг авч байгаа аж


相关新闻