Өнгөрсөн 24 цагт дэлхийд 600 мянга гаруй хүн “COVID-19”-өөр халдварлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар дэлхийн 218 улс орон, нутаг дэвсгэрт “COVID-19” халдвар бүртгэгдэж уг халдвараар 52 сая 400 мянган хүн өвчилсөн бөгөөд 1 сая 200 мянган хүн эндээд байгаа юм.
Сүүлийн 24 цагийн мэдээллээр дэлхий дахинд “COVID-19” халдвартай 600 мянган хүнээр нэмэгдсэн нь халдвар гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Мөн энэ хугацаанд дэлхийн хэмжээнд 9 мянга гаруй хүн энджээ. АНУ-д өнгөрсөн 24 цагт 200 мянга гаруй хүн халдвар авсан нь энэ улсын хувьд хамгийн өндөр тохиолдол болов.
Иймд дэлхий нийтийг түгшээгээд байгаа “COVID-19” халдварын тархах аюул буурахгүй байгааг иргэн бүрт онцлон анхааруулж байна.