Шуурхай штабын 50 гаруй хүнтэй баг ЭМЯ-ны байранд шилжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын Шуурхай штабыг коронавируст цар тахлын үед гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны шуурхай штабын зохион байгуулалтад шилжүүлсэн бөгөөд штаб ЭМЯ-ны байранд шилжин байрлалаа.
Шуурхай
штаб нь 20 гаруй яам, агентлаг, салбар, салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн 50
гаруй хүний бүрэлдэхүүнтэй 24 цагаар ажиллаж байна.
Тус
штабаас гаргасан шийдвэрийг төрийн байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад,
аж ахуйн нэгж, байгууллага, иргэд даган мөрдөх юм.
Улсын онцгой комиссын даргын 2020 оны 3 дугаар сарын 12-ны 6 дугаар тушаалаар Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг байгуулж байсан юм.