Коронавирусний шинжилгээ өгөх цагийг 119.mn цахим хуудаснаас авч болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн түргэн оношилгооны 18 цэг болон өрхийн
эмнэлгүүдэд коронавирус илрүүлэх оношилгоо хийж байна. Одоогоор
6764 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байгаа аж.
Өнөөдрийн 17.00 цагийн мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтсийн дарга
Д.Нарангэрэл хэлэхдээ, “Иргэд шинжилгээ өгөхдөө хоёр шугамаар өгч болно.
Нэгдүгээрт, 1800-0119 дугаарт холбогдож шинжилгээ өгөх цаг авна. Хоёрдугаарт,
өнөөдрөөс эхлэн 119.mn цахим хуудсыг нэвтрүүлж байна. Энэ хуудсанд нэвтэрч,
регистрийн дугаараа бүртгүүлэн цаг авах бөгөөд шинжилгээний хариуг мөн дээрх
цахим хуудсаар авдаг боллоо. Гэхдээ иргэд шинжилгээ өгөх гэж яарах хэрэггүй.
Учир нь бөөгнөрөл үүсгэхгүй байх нь коронавирусний халдвараас урьдчилан
сэргийлэх үндсэн арга юм” гэв.
Коронавирусний түргэн оношилгооны 18 цэгийн байршил:
Сонгинохайрхан
дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
Чингэлтэй
дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
Баянгол
дүүрэг – 46 дугаар сургууль
Баянгол
дүүрэг – 20 дугаар сургууль
Сүхбаатар
дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/
Баянзүрх
дүүрэг – 14 дүгээр сургууль
Хан-Уул
дүүрэг – 18 дугаар сургууль
Сүхбаатар
дүүрэг - Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал
Баянгол
дүүрэг - Эмүжин төв
Хан-уул
дүүрэг - Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори
Сонгинохайрхан
дүүрэг - Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
Сонгинохайрхан
дүүрэг - Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
Баянзүрх
дүүрэг - Сүрьеэгийн диспансер
Баянзүрх
дүүрэг - 26 ортой хүүхдийн эмнэлэг
Чингэлтэй
дүүрэг - Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг
Багахангай
дүүрэг - Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга
Налайх
дүүрэг - Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр
Багануур
дүүрэг - Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр