Ховдын Жаргалант загвар сум болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Жаргалант сум Орон нутагт шууд ардчилал, иргэдийн оролцооны боловсролыг дэмжиж иргэдийн оролцооны стандарт, дүрэм, журмыг хэвшүүлэх, аливаа үйл ажиллагаа түүний дотор бүтээн байгуулалтын ажлыг иргэд, олон нийтийн санал санаачилга, оролцоонд тулгуурлан хэрэгжүүлж иргэдийн оролцоог хангасан улсын загвар сумдын нэг болсон юм.
“Шууд ардчилал-Иргэдийн оролцоо”-ны хэлбэрийг хангахын тулд тус сумын Иргэний танхим, багийн иргэний танхимын тохижилт, аливаа хурал, сургалт, хэлэлцүүлгийг илүү үр дүнтэй болгох үүднээс Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс тодорхой хөрөнгийг төсөвлөж хэрэгжүүллээ.
2015 оны ОНХСан, Ахмад настанд олгодог түлшний хөнгөлөлт, Өргөдөл гомдол хүлээн авах, шийдвэрлэх арга замыг боловсронгуй болгох, Нэг цонхны үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг томоохон хэлэлцүүлгүүдийг 12 багийн иргэдийн дунд зохион байгуулаад байна.
Жаргалант сумын ИТХ-ын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Иргэний танхимыг явуулын хэлбэрээр байгууллагууд дээр зохион байгуулахаар тусгасан юм.
Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу явуулын иргэний танхимын үйл ажиллааг иргэд олон нийтэд сурталчлах, иргэдээс гарсан санал санаачлагыг төрийн үйл ажиллагаанд тусгах, шийдвэрлэх, уламжлах зэрэг бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллалаа.
А.Бямбасүрэн